2010-07-09
6-р бүлэг.

Дүүрэл ба хоосрол

 

1. Сүн Зэ хэлж гэнэ: хэн тулалдааны талбарт анхлан ирсэн нь хүчээр дүүрэн буй. Хэн тулалдааны талбарт удаж ирнэ- тэр сульдаж доройтсон болно. Тийм учраас сайн тулалддаг нэг нь дайснаа удирдаж, дайснаа өөрийгөө хянах боломжгүй болгодог.

2. Дайснаар өөрийг нь ирүүлэх чадвар бол түүнийг ашигаар дуудаж ирүүлэх гэнэ. Дайснаа хажуугаар өнгөрүүлэхгүй байхыг хороор дайснаа барих гэнэ. Тийм учраас хүчээр дүүрэн дайсныг ядрааж болно, цатгаланг ч хүртэл өлсгөж болно, бат бөх суусан нэгнийг ч хөдөлгөж болно.

3. Дайсны зайлшгүй очих газарт нь очиж, өөрөө түүний хүлээгээгүй газар чиглэх. Мянган бээрийг ядарч цуцалгүй туулдаг нь хүнгүй газраар явдаг.

4. Довтолж, заавал авна гэдэг бол хамгаалтгуй газар довтолоно гэсэн үг; хамгаалах боловч, байрлалаа баттайгаар үл алдахыг түүний довтолж үл чадах газрыг хамгаалхыг хэлнэ. Тийм учраас довтолж чаддаг нэгний өрсөлдөгч хаана нь довтлохыг мэддэггүй; сайн хамгаалж чаддаг нэгний дайсан хаана нь довтлохоо үл мэднэ. Нарийн ухаан! Гайхамшигтай ухаан! Яруу тодоор харуулах хэлбэр ч байхгуй. Тэнгэрлэг урлаг! Тэнгэрлэг урлаг!- хэлж ойлгуулах үг ч алга. Тийм учраас ялагч дайсныхаа хувь заяаны эзэн болж чаддаг юм.

5. Довтлоход дайсан эсэргүүцэл үзүүлж чадахгүй байгаа бол түүний хоосонруу довтолж буй хэрэг. Ухрахад дайсан хөөн нэхэж чадахгүй байгаа бол гүйцэxээргүй хурдтай байна гэсэн үг.

6. Тийм учраас, би тулалдаанд орох санаатай байлаа ч, дайсан өндөр бэхлэлт босгож, гүн шугам ухсан ч бай тэр надтай тулалдаанд орж чадахгүй. Учир нь би түүний заавал хамгаалах хэрэгтэй хэсэг рүү нь довтолно. Би түүнтэй тулалдах шаардлагагүй бол, би нэг газар зогсоод хамгаалсан ч, дайсан надруу довтолж чадахгүй. Учир нь би түүнийг явж буй замаас нь өөр зүг залж буй хэрэг.

7. Тийм учраас, хэрэв би дайсанд нэг хэлбэр харуулсан атлаа, тэр харуулсан хэлбэргүй бол би эв нэгдэлтэйгээ байж, дайсан тарж сарнина. Эв нэгдлээ хамгаалснаар, би нэгэн нэгж байх болно. Дайсан сарниснаар арав болно. Тэр үед нь би нэг хүчээр түүний аравны нэгийг довтлох болно. Тэгвэл бид их болж, дайсан бага байх болно. Хэн их хүчээр багыг дарна, тэр хүнтэй тулалдах дайсан бага байх болохоос гадна, тэднийг ялах хялбар байх болно.

8. Дайсан хаана тулалдахаа үл мэднэ. Хэрэв түүнийгээ мэдэхгүй бол түүнд хамгаалах газар их байх болно. Хэрэв түүнд бэлэн байх газар олон бол, надтай тулалдах хүн бага байх болно. Тийм учраас, тэр урдаа бэлэн байвал, ардаа хүч багатай гэсэн үг. Хэрэв тэр ардаа бэлэн байвал, урд нь хүч багатай байна гэсэн үг. Хэрэв тэр баруун жигүүртээн бэлэн байвал, зүүн жигүүртээ хүч багатай байна.

Бэлэн байх газар ихтэй боловч, хүчээ сарниулаагуй байх учиргүй. Хаа сайгүй бэлэн байх ёстой нь бага хүчтэй. Өрсөлдөгчөө байнга бэлэн байлгадаг нэг нь хүчтэй.

9. Тийм учраас, тулалдааны газар болон өдрийг мэдвэл, мянган бээрийн цаанаас ч довтолж болно. Харин болох тулалдааны байршил болон өдрийг мэдэхгүй бол зүүн жигүүрээр баруунаа хамгаалж, баруун жигүүрээр зүүнээ хамгаалж, урд эгнээ арын эгнээг, арын эгнээ урдын эгнээг халхалж чадахгуй. Тэр тусмаа том зайнд тэр нь харагддаг- хэдэн арван бээр, бага зайнд- хэдхэн бээр.

10. Над шиг ярьж дүгнэвэл; Юэ гүрний цэргүүд их байлаа ч, тэд нарт ялалтыг авахад юу дутах бэ? Ийм учраас "Ялалтыг хийж болно" гэдэг. Дайсны цэрэг их байлаа ч, түүнд тулалдах боломж өгөхгүй байж болно.

11. Тийм учраас, дайснаа шинжихдээ түүний төлөвлөгөөг нь,  бүх давуу болон сул талтай нь мэдэж авдаг. Дайсантай шөргөлцөж, түүний хөдөлгөөн ба тайван байдлийг захирах хуулийг ажигладаг. Түүнд ямар нэгэн хэлбэр харуулснаар түүний амьдрал үхлийн цэгийг нь мэдэж авдаг. Түүнтэй тулалдаж, хаана нь давуу, хаана нь дутагдал бийг хардаг.

12. Тийм учраас, армид өгөх дээд хэмжээний хэлбэр нь хэлбэргүйд оршино. Хэлбэр үгүй байхад, гүн нэвтэрч орсон туршуул хүртэл юм олж харалгүй, хурц ухаантан хүртэл ямар нэгэн дүгнэлт хийж дөнгөхгүй. Уг хэлбэрийг ашиглан, ялалтын хэргийг олонход даатгадаг. Олонх нь гэвч үүнийг мэдэж чадахгүй.

Бүх хүн миний ялалт олсон хэлбэрийг мэдэх боловч, ялалтыг байгуулсан зохион байгуулалтын хэлбэрийг мэдэхгүй. Тийм учраас, тулалдаанд дахь ялалт дахин давтагдаггүй. Тэр нь хэлбэрийн үл төгсөшгүйтэй тэнцэнэ.

13. Цэргийн хэлбэр нь устай адил: усын хэлбэр нь өндрөөс эмээж, доош тэмүүлдэг. Цэргийн хэлбэр нь дүүрлээс эмээж, хоосныг цохьдог жамтай. Ус урсгах нь газрын хэлбэрээс шалтгаалдаг; цэрэг ялалтыг дайснаас шалтгаалж байгуулдаг.

14. Тийм учраас цэрэг байнгын хүч гэж үгүй. Усанд тогтмол хэлбэр гэж үгүй. Дайснаас шалтгаалан өөрчлөлт хувиралтыг эзэмшин, ялалт байгуулж сурсан нь бурханлаг нэгэн гэж дуудагддаг.

15. Тийм учраас, байгальд байнгын ялдаг махбодь гэж үгүй. Жилийн дөрвөн улирлын байнгын тогтмол гэж үгүй. Наранд урт удаан гэж бий, саранд амьдрал ба үхэл гэж бий.

Бичсэн: AmonRa | цаг: 15:54 | Дайтах урлаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



 
xaax