2010-07-09
4-р бүлэг

Хэлбэр

1.   Дээр үед сайн тулалддаг нэг нь хамгийн түрүүнд өөрийгөө ялагдашгүй дийлдэшгүй байдалд оруулж байж, тэр байдалтайгаа дайснаа хүлээн отдог байж. Үл дийлдэх байдал бол чамд өөрт бий. Ялалтын боломж дайсанд бий. Тийм учраас сайн тулалддаг нэг нь өөрийгөө ялагдашгүй болгож чаддаг боловч, дайснаа өөрийгөө ялагдуулах байдалд оруулж чаддаггүй. Тийм учраас: Ялалтыг мэдэж байж болно, гэвч хүрч чадахгүй“ гэж хэлдэг.

2.   Үл ялагдалт бол хамгаалалт, ялах боломж бол довтолгоо.

Хамгаалж буй тохиолдолд, ямар нэгэн сул тал бий гэсэн үг. Довтолж буй тохиолдолд бүх юм элбэг буйн шинж. Өөрийгөө сайн хамгаалдаг нэг нь өөрийгөө тамын ёроолд нуудаг, сайн довтолдог нэг нь тэнгэрийн өөдөөс хийсэн ирдэг. Тэгж өөрийгөө хамгаалахдаа ялах боломжоо хардаг. 

3.   Ялалтыг бусад хүмүүсээс ялгаагүйгээр хардаг хүн шилдэгийг шилдэг биш. Хэн нэг нь тулалдаанд ялалт байгуулж, Тэнгрийн доорх улсад „Сайн“ гэж магтан хэлсэн ч шилдэгийн шилдэг байж чадахгүй.

4.   Хөнгөн өд өргөхийг том хүч гэж нэрлэхгүй. Нар сарыг харваас, хурц хараатайн шинж биш. Тэнгэр ниргэхийг сонсвол, соргог чихтэй нэг гэж тооцогдохгүй. Эртний үед сайн тулалддаг гэж хэлдэг. Тэр хүн ялалт байгуулахад амархан үед ялдаг байсныг хэлж буй. Тийм учраас сайн тулалддаг нэг нь эцэстээ ухааны алдар ч, эр зоригын гавъяагуй үлддэг байв.

5.   Тийм учраас: Тулалдаад ялахдаа, тэр нь тооцоотой нь зөрдөггүй байсан. Тооцоотой нь зөрөхгүй байна гэдэг нь төлөвлөсөн бүх хэрэг нь түүнд ялалт өгөх байж- ялагдсан хүнийг дийлдэг байж.

6.   Тийм учраас: Сайн тулалддаг нэг нь өөрийн дийлдэхсгүйн байдлын сууриндээр бат зогсож, дайснийг дарах боломжийг алддаггүй юм. Тийм учраас, сайн тулалдсан нэг нь эхэндээ ялж байж, дараа нь тулалдаанаа эрж хайдаг байв. Ялагдах заяатай арми эхэлж тулалдаж байж, дараа нь ялалтын боломж хайна.

7.   Сайн тулалддаг нэг нь Замыг хэрэгжүүлж, Хуулийг дээдэлдэг. Тийм учраас тэр ялалт ба ялагдлийг залж удирдаж чадна.

8.   Дайний хуулийн дагуу Нэгт: Урт, Хоёрт: Хэмжээ, Гуравт: Тоо, Дөрөвт: Жин, Тавт: Ялалт орно.  Газрын шинж уртыг бий болгоно, урт нь хэмжээг бий болгож, хэмжээ нь тоо бүрдүүлж, тоо нь жин төрүүлж, бий болсон жин нь ялалт бий болгодог.

9. Тийм учраас: ялалт байгуулах заяатай арми нь үлгэрчилбэл: сохор зоосыг алтан ембүүгээр тоочиж: ялагдах заяатай арми нь алтан ембүүг сохор зоосоор тоолж дүйцүүлж байгаа юм.

10. Ялагч тулалдахад, олон мянган бээрийн өндрөөс ниргэн буух ус мэт адил байдаг. Энэ бол хэлбэр.

Бичсэн: AmonRa | цаг: 15:56 | Дайтах урлаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



 
xaax