Ү гүрний эзэн Сүн багшаас асууж гэнэ:
"Жао гүрнийг зургаан хэсэг болгон бутаргаж, гүрнээ талцан хуваалцсан зургаан жанжны аль нь хамгийн түрүүнд үгүй болж, улс нь мөхөх бэ? Аль нь газар нутаг болон, хүн ардаа тогтоон барьж чадах бэ?"
"Фан ба Чун-Хан хоёр хамгийн түрүүнд мөхөж, замхран үгүй болно" хэмээн Сүн багш хариулав.
"Дараагийнх нь хэн бэ?"
"Чий жанжин дараагийнх нь байх болно"
"Дараагийнх нь хэн бэ?"
"Дараагийнх нь Хан ба Вэй байх болно. Учир нь Чао ёс жаяг, хуулиа марталгүй дагасан учир, Чий жанжин түүнд эргэн очно"
"Үүнийг надад тайлбарлаач?" гэж Ү хаан асуутал, Сүн багш:
"Болгоое. Газар нутгийнxаа захиргаанд Фан ба Чун-Хан хорин шоо газрыг юен болгон хувааж, нэг зуун жаран шоо газрыг чэн хэмээн хувааж, таван гэр бүлийг татварын нэгэн нэгж болгосон. Газар нутаг давчуу боловч, түшмэл ихтэй. Таван гэр бүлийг татварын нэг нэгж болгосноор, төрийн сан нь бялхаж дүүрсэн. Төрийн сан дүүрч, албан тушаалтны тоо ихдсэн. Улмаар эзэн нь дээрэлхүү их зантай болон хувирч, шадар сайд нар нь даварч, дэндүү үрэлгэн болсон. Улам их ашиг орлого олохын тулд тэд байн дайн дажин өдөөдөг болсон. Энэ учраас тэд хамгийн түрүүнд мөхөж, үгүй болно" гэж хариулж гэнэ.
"Мөн, газар нутгийн захиргаанд Чий ерэн шоо газрыг юэн хэмээж, нэг зуун наян шоо газрыг чэн хэмээс нэрлэж, таван өрхийг татварын нэгж болгон хувиргажээ. Газар нутаг давчуу бага бөгөөд, түшмэл ихтэй. Таван өрх татварын нэгж тул, улсын сан бялхан дүүрсэн. Улсын сан дүүрч, мөн түшмэл ихтэй тул, эзэн нь их зантай болж, сайд түшмэлүүд нь үрэлгэн болсон. Мөн улам их ашгийн төлөө тогтмол дайн дажин өдөөдөг болсон. Энэ учраас би дараагийнх нь Фан ба Чун-Ханы дараа устган мөхөх нэгэн гэж хэлсэн бөлгөө."
"Газар нутгийн захиргаандаа Хан ба Вэй хоёр нэг зуун шоо газрыг юэн хэмээн нэрлэж, нэг зуун хорин шоо газрыг чэн хэмээж, таван өрхийг татварын нэг нэгж болгон хувиргажээ. Газар нутаг мөн адил бага боловч, түшмэлүүдийн тоо мөн адил их. Таван гэр бүлийг татварын нэг нэгж болгосноор, төрийн сан нь дүүрсэн. Төрийн сан дүүрч, түшмэлийн тоо ихдэж, эзэн нь их зантай болж хувирснаар, шадар сайдууд нь үрэлгэн болсон. Илүү их ашиг орлогын төлөө тэд байн байн дайн дажинд орооцолддог. Чий гүрнийг мөхөж үгүй болсны дараа тэд үгүй болно гэж хэлсэн минь, ийм учиртай"
"Газар нутгийн захиргаандаа Чао нэг зуун хорин шоо газрыг юэн хэмээн тогтоож, хоёр зуун дөчин шоо газрыг чэн хэмээн тогтоов. Улмаар татварын орлого төрийн санд урсан орохоо больсон. Төрийн сан хоосорсон тул, албан тушаалтнуудын тоог багассан. Эзэн нь ариг гамтай, сайд түшмэлүүд нь албандаа төлөв даруу байдаг тул, хөгжин цэцэглэх бөлгөө. Энэ учраас тэд газар нутгаа тогтоож, Чий гүрэн бүхлээрээ түүний гарт эргэн орох болно хэмээсний учир энэ."
Ү гүрний хаан:
"Гайхамшигтай! Жинхэнэ хааны зам (Oрч: дао) бол, ард иргэдээ өгөөмөрөөр хайрлан хамгаалах явдал байж!" гэж хэлжээ.