2010-07-09
2-р Бүлэг

Дайны явц.

 

1. Сүн Зэ хэлж гэнэ: дайны явц бол:

2. Чамд мянган хөнгөн тэрэг ба мянган хүнд тэрэг, арван түмэн цэрэг байвал; хоол хүнсийг мянган бээрийн зайнд явуулах шаардлагтай бол гадаад дотоодын зарлага, цавуу ба чий (маажин), тэрэгний ба зэвсгийн сэлгээний өдрийн зарлага нь мянган  алтан зоос болно.

3. Дайн явж, ялалт хойшлогдвоос- зэвсэг мохож, жад хугарахад; цайз балгас удаан эзлэхэд хүч мохно; цэргийг талд удаан хугацаагаар үлдэвээс төрийн эх үүсвэр үгүй болдог.

4. Зэвсэг мохож, жад хугарч, зардал ихдэж сангийн нөөц дуусаxад, тайж нар чинь чиний сул доройг ашиглан чиний эсрэг босох болно. Чамд ухаантай зарц байлаа ч, энэ тохиолдолд чи юу ч хийж чадахгуй.

5. Тийм учраас дайны ялалтын тухай хичнээн муу явагдсан ч, зөвхөн хурдан түргэн нь дуулддаг. Хичнээн уран мэргэн явагдсан ч, урт удаан явагдахад  ялалт ховор.

6. Дайн удаан явагдах нь төрд ашиг хэзээ ч байхгуй. Тийм учраас дайны хор уршгыг бүрэн ойлгоогуй хүн, дайнаас олох ашгыг ойлгохгуй.

7. Дайныг явуулж чаддаг хүн хэзээ ч хоёр удаа цэрэгт дуудахгуй, гурван удаа хүнсээ бэлдэхгүй. Сэлгээгээ нутагтаа бэлдээд, хүнсээ дайснаас нийлүүлдэг. Тийм учраас цэрэгт хүнс хоол нь хүрэлцдэг.

8. Дайны үед хүнс хол зөөснөөс Төр ядуурдаг. Хүнс хол зөөх хэрэгтэй бол, ард түмэн ядуурдаг.

9. Цэрэгт ойр байгаа нь өндөр үнээр зардаг; их үнэтэйгээр зарахад ард түмэн ядуурна; ард түмэн ядуурахад татвар хураах хэцүү болно.

10. Хүч доройтож, нөөц дуусаж, өөрийн оронд хүн ядуурвал, ард түмний өмч 10-ны 7-оор буурна; Эзэн Хааны тэрэг өмч хугарч, морьд ядарч сульдвал; хуяг дуулга, нум сум, сүлбүүр ба бага бамбай, жад ба том бамбай, үхэр ба тэрэг бүгдийн тоо 6/10-аар буурна.

11. Тийм учраас ухаантай Жанжин дайсны дансаар хооллохыг хичээнэ. Иймд дайснаас булаасан 1 жин хоол нь өөрийн хоолны 20 жинтэй тэнцэж, нэг пүү хивэг ба сүрэл өөрийн хивэг ба сүрлийн 20 пүүтэй тэнцэнэ.

12. Дайсныг уур хилэн нь ална, шунахай сэтгэл нь баялгийг нь алдагдуулна.

13. Тулалдаанд арваас дээш тэрэг эзэлж авбал, эзэлсэн цэрэгт нь шагнал болгоно өг, тугийг нь өөрчил. Тэр тэргүүдээ өөрийхтэйгээ хольж, тэрийгээ ашигла. Цэргүүдээ хайрлаж, асарч хамгаал. Үүнийг дайнсаа дарж, хүчээ зузаатгах гэж нэрлэнэ.

14. Дайн ялалтанд дуртай, сунжралтанд дургуй.

15. Тийм учраас дайныг ойлгох жанжин ард түмний хувь заяаны ноёрхогч, төрийн аюулгуйн байдлыг эзэн мөн.

Бичсэн: AmonRa | цаг: 15:58 | Дайтах урлаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



 
xaax