2010-07-09
I. Бөлөг

Урьдчилсан тооцоо.

 

1. Сүн Зэ хэлж гэнэ: дайн бол төрийн агуу хэрэг мөн. Амь ба үхэл, оршин тогтнох ба эс оршин тогтнох хоёрын хоорондын зам билээ. Үүнийг сайтар ойлгох хэрэгтэй.

2. Иймд дайны эхэнд 5 үзэгдлийг тавьж, 7 тооцоогоор байдлыг гаргаж тооцоолдог билээ.

3. Эхнийх нь Зам, хоёрт Тэнгэр, гуравт Газар, дөрөвт Жанжин, тавд Хууль.

Зам нь ард түмний бодол эзэн хааныхаа санаатай нэгдэн, үзэл нь нэг зүгт чиглэсэн байхыг хэлнэ. Ард түмэн эзэнтэйгээ үхэж сэхэхэд, айдас хоёрдолгүй бэлэн байвал Зам засагдсан болно.

Тэнгэр бол гэрэл ба харанхуй, хүйтэн ба халуун, цагийн жам юм.

Газар бол хол ба ойр, тэгш ба гүдгэр, өргөн ба нарийн, амьдрал ба үхэл юм.

Жанжин бол ухаан, үнэнч шударга зан, энэрэнгүй, зориг ба шударга хатууг хэлнэ.

Хууль бол цэргийн жагсаал, удирдлага ба хангалт билээ.

Энэ 5 үзэгдлийн тухай сонсоогүй, дуулаагүй боловч ялалт гавьяа байгуулсан жанжин гэж үгүй. Энэ бүгдийг тогтоон тунгаасан хүн ялж, тогтоож ухаараагүй хүн ялагдана.

4. Дайныг тийм учраас 7 тооцооны аргаар тооцож, оршин буй байдлаа гаргана.

Хаадын хэн нь Замыг олсон бэ? Жанжидын хэн нь авьяас билигтэй бэ? Хэн нь Газар Тэнгэр ашигласан бэ? Хэний дүрэм ба тушаал мөрдөгдөж байна? Хэний цэрэг бага дарга нар сайн бэлтгэгдсэн бэ? Хэн зөв шагнаж, хэн зөв шийтгэж байна?

Үүгээр би хэн нь ялалт байгуулж, хэн нь ялагдахыг тодорхой харах болно.

5. Жанжин хүн миний тооцоог дагавал, заавал ялалт байгуулах учиртай; би түүнтэй цуг байх болно. Жанжин миний тооцоог ашиглах боловч, эс ойлговол заавал ялагдал амсана; би түүнээс холдох болно. Тооцоог ойлгож, ашиг сонирхлын дагуу ашиглаваас, түүнд сүр хүч бий болж, тэр нь хилийнх нь чанадад даган тус хүргэнэ.

6. Сүр хүч бол тактикийг ашиг сонирхолтой нийцүүлэн хэрэгжүүлэхийг хэлнэ.

7. Дайн бол худал хуурмагийн зам. Тийм учраас, чамд ямарваа нэгэн чадвар бий бол,  чадваргүй мэт харуул. Ямар нэгэн арга хэрэглэвэл, хэрэглээгүй мэт харуул; хол байваас, ойр мэт харуул; ойр байвал хол мэт харуул. Ашгаар тат; үймээнд автуулж дайснаа хүл; бүх юм нь бэлэн байвал чи ч мөн адил бэлэн бай. Хүчтэй байвал тойрч яв; уур хилэнг нь бадрааж самуунд автуул; даруу зан харуулж бардамнуул. Хүч нь илбэг байвал ядраа; эв нэгдэлтэй бол эв нэгдлийг нь хагалан бутраа; бэлэн бус үед нь довтол.

8. Энэ бүгд удирдагчид ялалт авчирна, гэвч бүгдийг урьдчилан хэлэх боломжгүй.

9. Тулалдааны өмнө тооцоонд ялалт буувал, ялах боломж их. Тулалдааны өмнө тооцоонд ялагдсан бол, түүнд ялах боломж бага. Боломж ихтэй нь ялж, боломж багатай нь ялагдана. Ер боломжгүй үед ялагдах нь гарцаагүй. Тэр учраас энэ бүгдийг харснаар, би ялалт ба ялагдлыг тодорхой харна.
Бичсэн: AmonRa | цаг: 15:59 | Дайтах урлаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(8)
Сэтгэгдэл:


бас Abalone гэж даамархуу тоглоом бий- за тэр бол үнэхээр саак тоглоом.
Онлайнаар бас тоглож болдог гэнэ лээ.

http://en.wikipedia.org/wiki/Abalone_%28board_game%29
Бичсэн: AmonRa цаг: 15:48, 2010-09-02 | Холбоос | |



Мань нь даамдахдаа.
Бичсэн: AmonRa цаг: 15:30, 2010-09-02 | Холбоос | |


би бол иймэрхүү тактикийг Age of Emire 2 дээр түлхүү хэрэглэж тоглодгийшд. сүлжээгээр тоглохдоо
бас шатар тоглохдоо

надын тухай яриад байна уу гүү юу гсн хэлээ гаргах
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 15:12, 2010-09-02 | Холбоос | |


Засвар орууллаа.
Бичсэн: AmonRa цаг: 14:27, 2010-09-02 | Холбоос | |


za yostoi unshih yumtai bolchloo
yaj amraltaa barna gej bodjeesii bayrlav amonra


hudetgesen dao тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 12:40, 2010-07-10 | Холбоос | |


uu neeree Сүн Зэ гэж нээрээ хэн юмбээ мэдкуум байншд ярзайтал инээх
мэдчээд үргэлжлүүлж уншияаа
Бичсэн: arch_tseegii цаг: 20:34, 2010-07-09 | Холбоос | |


za urgeljluulj unshinaa
tarhia ajiluulah heregtei bn
Бичсэн: arch_tseegii цаг: 20:31, 2010-07-09 | Холбоос | |


solongosiin tuuhen kino zarim ni neg iimerhu bdag biluu
Бичсэн: arch_tseegii цаг: 20:30, 2010-07-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax